2014: Хэвлэгдсэн он: 2014
2015: Pulitzer Prize for General Non-Fiction book
Байгалийн түүх, экологийн мөхлийн онолын тухай маш сонирхолтойгоор өгүүлсэн ном байна. Үүний хамтаар дэлхийгээр таран байрлах байгаль хамгаалах байгууллагуудаар зочлон олон эрдэмтэдтэй ярилцсан ярилцлага, тэмдлэл багтсан нь шинжлэх ухааны тайлбар хэсэгт нь орсон мэдээллийг бодит байдалтай харьцуулан бататгахад тустай санагдав.
Нийт 13 бүлэгтэй. Ерөнхийдөө болоод өнгөрсөн их мөхлүүдийн тухай шинжлэх ухааны түүхтэй нь тайлбарлаад устаж мөхсөн эсвэл мөхлийн ирмэгт хүрсэн амьтадтай танилцуулах болно.
Панамын El Valle гэх газарт нутагладаг панамын алтан мэлхий олон тоогоор үзэгдэх нь багассаар устахад дөхсөн тухайгаар эхэлдэг. Хэдхэн жилийн өмнө хаа сайгүй тааралддаг байсан мэлхийнээс гадна бусад хоёр нутагтан амьтад ч мөн зэрэг зэрэг алга болж эхэлсэн нь эрдэмтийн анхаарлыг татаж эхлэв.
🦴🐸 Панамын алтан мэлхий

Panamanian Golden Frog (critically endangered)
Зохиолч маань энэ тухай эхлээд нэгэн хүүхдийн сэтгүүлд гарсан тун хачирхалтай мэлхийний зочид буудлын талаарх нийтлэлээс олж мэдсэн байна. Энэ нь EVACC хэмээх хоёр нутагтан амтдыг хамгаалах төвд багтаамжийн дутагдал үүсэхэд нутгийн нэгэн буудлын хоёр өрөөг түр ашиглан устах дөхсөн панамын алтан мэлхийг түр байршуулахаас өөр аргагүйд хүрсэн нь тэр байжээ. Ингээд буудалласан алтан мэлхийнүүд өглөө болгон өрөөний үйлчилгээ авч байсан гэнэ шүү.
Мөн үеэр Nature сэтгүүлд гарсан Зургаа дахь их мөхөл өрнөөд эхэлсэн тухай санал дэвшүүлсэн бас нэгэн судалгааны ажлын талаар олж уншсан нь зохиолчийн анхаарлын машид татсан байна. Тус нийтлэлд энэхүү зургаа дахь мөхөлд хоёр нутагтан амьтад ихээр өртөөд эхэлсэн нь олон мэлхийн зүй төрлүүд нэгэн зэрэг устаад эхэлсэн баримт судалгаагаар батлагдаж буй талаар гардаг. Дэлхийн түүхэнд нийт таван их мөхөл өрнөж байсан тухай дурдаад дараагийн их мөхөл аль хэдийн эхлээд яг одоо өрнөж байгаа талаар бичсэнийг уншаад зохиолчид гайхал төрүүлдэг. Ингээд зохиолч маань энэ талаар илүү олж мэдэхээр Панамын EVACC төврүү зочлохоор шийддэг.
Хувьслын (evolution) явцад олон төрлийн амьтад бага багаар мөхөлд хүрч өөр шинэ төрөл зүйлүүд бий болдог энгийн үзэгдэл бөгөөд маш удаан хугацаанд үргэлжилдэг үйл явц. Мөн харьцангуй богино хугацаанд олон төрөл зүйлийн амьтан, ургамал нэгэн зэрэг устан үгүй болох гэнэтийн үйл явц бас өрнөдөг байна. Үүнийг Их мөхөл гэж нэрлэдэг байна. Хамгийн сүүлийн их мөхөлд өртөж байсан гол төлөөлөл нь үлэг гүрвэлүүд байв.
Энгийн үед бол ойролцоор сая жилийн хугацаанд цөөн тооны төрөл зүйл л устаж байдаг бөгөөд үүнийг background extinction гэж нэрлэдэг байна.
Өмнөх таван их мөхлийг даван үлдэж чадсан хоёр нутагтан амьтад дэлхий даяар мөхөлд хүрээд эхэлсэн нь цочрол гайхал зэрэгцүүлнэ. Америкийн нэгэн амьтны хүрээлэнгийн мэлхийнүүд нэгэн зэрэг үхээд эхэлсэнээр судлаачид мөхлийн шалтгааныг олох эхлийг тавьсан байна. Шинжилгээний үр дүнд үхлийн шалтгаан нь Bd (Bactrachochytrium dendrobatidis) хэмээх шинэ төрлийн мөөгөнцөр болох нь тогтоогддог. Энэ шинэ төрлийн мөөгөнцөр хэрхэн дэлхийн өнцөг булан бүрт тархаж чадсаныг ихэнх эрдэмтэд хүний хөдөлгөөнтэй холбож үзсэн байна. Сүүлийн зуунд гэхэд л хүн төрөлхтний хөдөлгөөн хурдацтай эрчимжиж үүнийг дагасан олон төрлийн ургамал амьтад дэлхийгээр тархах хурд ч мөн нэмэгдсэн байна.